2өдөр
30/4сар/2024
1:31 AM
Like дарнуу!!
Админтай Холбоо тогтоох
Youtube
Таны сурталчилгаа



OD 11w blog

REMON new style

Цахим ертөнцийн залуус

Garena,CS hackийг зөвхөн эндээс

Яруу найраг

Инээмсэглэл Онлайн худалдаа

Бид зам олно эсвэл гаргана

Илүү ихийг

Шууд Эфир

календарь
«  3сар 2011  »
НямДавМягЛхвПүрБааБям
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Гишүүдийн мэдээлэл
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 7
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 2
Хянагч админ: 0
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 2
» Хүйс
Эр: 4
Эм: 3
Шилдэг гишүүд


bill
Мэдээ: 58
Хүйс: Эр
Сэтгэгдэл:6


nuuts
Мэдээ: 0
Хүйс: Эр
Сэтгэгдэл:0


oji
Мэдээ: 0
Хүйс: Эм
Сэтгэгдэл:0


tuugii
Мэдээ: 2
Хүйс: Эр
Сэтгэгдэл:0


aDMiN
Мэдээ: 1
Хүйс: Эр
Сэтгэгдэл:0


secret
Мэдээ: 0
Хүйс: Эм
Сэтгэгдэл:0


bilgvvnbill
Мэдээ: 0
Хүйс: Эм
Сэтгэгдэл:0

BILL

Main » 2011 » 3сар » 23 » Слэм данкийн шинэ од төрлөө
9:34 PM
Слэм данкийн шинэ од төрлөө

Дэлхийн хамгийн хүчирхэг лиг NBA-ын Бүх оддын тоглолт өнөөдөр болно. NBA-ын 60 дахь удаагийн Бүх оддын тоглолт Лос-Анжелес хотын алдарт "Стэплс центр”-т 20-ны өдөр болохоор товлогдсон нь Мон­голын цагаар өнөөдөр өглөө тохиож байна. 1951 оноос эхтэй Бүх оддын тоглолтод энэ жил санал хураалтаар "ЛА Лейкерс”-ийн супер од Коби Брайнт хамгийн олон буюу 2,380,016 санал авч, 13 дахь удаагаа Бүх оддын тоглолтод оролцохоор сонгогдоод байгаа. NBA-ын түүхэнд түүнээс олон буюу нийтдээ 14 удаа оролцож байсан цөөн хэдэн тоглогч байдаг нь Жерри Уэст, Карл Малоун болоод Шакил О’Нил нар. Кобигийн дараа "Орландо Мэжик”-ийн төвийн тоглогч Двайт Ховард 2,099,204 саналаар хоёрт бичигдэж, дорно бүсийг төлөөлөхөөр болоод буй...

 

1998 онд анх удаа Бүх оддын тоглолтод оролцож, NBA-ын түүхэн дэх хамгийн залуу Бүх одод тоглогч болсон Коби Брайнт 2002 болон 2007 онд Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртсэнээс гадна 2009 онд Шакилын хамтаар мөн MVP болж байсан билээ. Харин энэ удаад тэрбээр өрнөд бүсийн бүрэлдэхүүнд "Нью-Орлеан Хорнетс”-ын Крис Пол (1,281,597), "Оклахома Сити Тандер”-ын Кевин Дюрант (1,736,728) болон "Денвер Наггетс” багийн Кармэло Антони (1.299.849) нарын хамт гараанд гарна. Төвийн байрлалд "Хьюстон Рокетс”-ын Яао Мин сонгогдсон боловч гэмтэлтэй байгаа учир өрнөд бүсийн оддыг дасгалжуулах Грегг Попович "Цагаан хэрэм” хочит Яаогийн оронд Тим Данканг гараанд гаргахаар болжээ.

Харин дорнод бүсээс Двайт Ховардын хамт 2006, 2008 оны Бүх оддын тоглолтын MVP-гээр шалгарсан, "Майами Хит”-ийн Леброн Жеймс (2,053,011), өнгөрсөн жилийн Бүх оддын MVP Двейн Уейд (2,048,175), "Нью-Йорк Никс”-ийн Амаре Стадмайр (1,674,995), "Чикаго Буллз”-ын Деррик Роуз (1,914,996) нар гарааны бүрэлдэхүүнд багтжээ. Дээрх тоглогчдоос Кевин Дюрант, Деррик Роуз нар анх удаа гарааны бүрэлдэхүүнд сонгогдож байгаа юм. Бүх оддын тоглолт өнөөдөр Монголын цагаар 09.30 цагаас эхэлнэ.

Блейк Гриффин – Шинэ аварга, шинэ эрин

Бүх оддын тоглолтын үеэр болдог уламжлалт тэмцээнүүд өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон байгаа. Баасан гаригийн үдэш Оддын тоглолт болон Rookie Challenge тэмцээн болж, үзэгчдийг шуугиулсан бол бямба гари­гийн үдэш /Монголын цагаар өчиг­дөр өглөө/ Холын зайн шидэлт, Ур чад­варын тэмцээн, Гурвын зайн ши­дэл­т­ийн болон Слэм данк гээд саг­сан бөмбөг сонирхогчдыг уулга алдуул­сан гайхалтай тэмцээнүүд боллоо.

Жил бүр дуулиан шуугиан да­гуул­даг тэмцээний энэ жилийн онцлог нь оролцогч бүр өөрсдийн дасгалжуулагчтай байсанд оршино. Тус тэмцээний аваргаар энэ жил шилдэг рүүки шагналыг хүртэх хамгийн өндөр магадлалтай Блейк Гриффин тодорсон. Тэрбээр шигшээ шатанд нийслэлийн багийн төв Жавэйл МакГийтай өрсөлдсөн бөгөөд эхний шатанд хоёр цагаригт зэрэг довтолж, дараа нь гурван бөмбөгөөр зэрэг слэм данк хийсэн МакГийн санаачилга, бүтээлч хөдөлмөрийг эцсийн шатанд үгүй хийсэн юм. Гриффин сүүлийн шатны эхний оролдлого хийх тоглогч байсан бөгөөд тэрбээр эхний үзүүлбэрээрээ компьютерийн тоглоом дээр л харж байсан гайхалтай үзүүлбэр хийв. Өөрөө самбарт ойлгоод, маш өндөрт үсрэн тохойгоо цагаригт угласан нь гайхалтай үзүүлбэрийн нэгт багтахаас аргагүй байв. Харин МакГий түүний хариуд алдарт Доктор Жей, агуу Майкл Жордан нарын хийдэг үзүүлбэрийг самбар доогуур гарч хийн баяжуулж чадсан юм. Харин Гриффин тус тэмцээний түүхэнд хамгийн анх удаа талбайд машин оруулж ирэн, мөн найрал дууны хамтлаг гаргаж ирэн үзүүлбэрээ хийлээ. Багийн анд Барон Дэвис нь машин дотроос дамжуулалт өгөхөд Гриффин машины хамар дээгүүр дүүлэн цагаригт довтолж чадсан юм. Түүний энэ санаа өрсөлдөгчид нь дарамт болсон нь илт харагдсан бөгөөд МакГий сүүлийн бэлдсэн үзүүлбэрээ хийлгүй энгийн үзүүлбэр сонгосон байв. Ингээд үзэгчдийн саналаар Гриффин аварга боллоо. Түүний дасгалжуулагчаар ажилласан Кенни Смитийн хэлж байсанчлан энэ залууд чадахгүй үзүүлбэр байхгүй юм байна. Ийнхүү цагариган дээрээс довтлох тэмцээний шинэ эрин ирж, шинэ аварга төрлөө.

Карри ур чадвараар илүүрхэв

Бүх оддын тоглолтын нэгэн сонирхолтой тэмцээн бол NBA-ын шилдэг холбогчдын дунд зохиогддог "Ур чадварын тэмцээн” билээ. Бүх оддын 60 дахь удаагийн тэмцээн шинэ санаа, шинэ зүйлсийг илэрхийлж байгаа бөгөөд ур чадварын тэмцээн ч өөрийн гэсэн онцлогтой байлаа. Энэ жил үзэгчдийн саналаар шалгарсан дөрвөн тоглогч Крис Полын эсрэг өрсөлдсөн. Тэмцээний гол онцлог нь "Өмнөд Калифорнийн Охид Хөвгүүдийн клуб” нэртэй асрамжийн төвтэй хамтран ажилласанд оршиж буй бөгөөд оролцогч бүр тус төвөөс сонгогдсон хүүхдүүдийг төлөөлж байсан юм. Ур чадварын тэмцээн нь тоглогчоос шидэх, залах, дамжуулах, мөн хурд хүч, мэдрэмж шаарддаг. Сон­госон цэг бүрт даалгавраа амжил­тай биелүүлж, хамгийн богино хугацаанд бүх даалгаврыг дуусгасан нь дараагийн шатанд шалгарах зарч­маар хоёр үе үргэлжилдэг билээ. Үзэгчдийн саналаар Стифен Карри, Жон Уолл, Деррик Рөүс, Рассел Уэстбрук нар энэ жил Полтой өрсөлдөх болсон. Эхний оролцогч Стифен Карри шууд цагариган дээрээс довтолж, үзэгч болон өрсөлдөгч нараа хөгжөөж, тэмцээнийг эхлүүлсэн юм. Эхний шатанд тэрбээр даалгавраа 34 секундэд гүйцэтгэсэн нь түүнийг шиг­шээ өрсөлдөөнд шалгаруулж дөн­гөсөн. Түүний дараа даалгавраа гүйцэтгэсэн Рассел Уэстбрук түүний амжилтыг хоёр секундээр ахиулан эхний шатны шилдэг нь болсон юм. Сүүлийн шатанд Карри илүү хурдан, чад­варлаг байж, 2011 оны Тако Бэл­лийн нэрэмжилт Ур чадварын тэмцээнд түрүүлсэн юм. Ялагч маань шагналын мөнгө 30 болох мянган ам.дол­ларыг өөрийнх нь төлөөлсөн Кэйрэн Батани охинд хандивласан байна. Ба­тани охины шагнал түү­ний ирээ­дүйн сургалтын төлбөрт зориулагдах ажээ.

Шидэлтийн шинэ хаан

Бүх оддын тоглолтод 1985 оноос эх­лэн багтсан "Гурвын зайн шидэлтийн тэмцээн”-д мөн л шилдгүүд оролцсон. Нийт зургаан мэргэн бууч орсон тэм­цээн урьд урьдын жилүүдийн адил сонирхолтой, өрсөлдөөнтэй боллоо.

Хоёр үетэй явагдсан тэмцээнд NBA-ын бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч Рей Аллен, өнгөрсөн жилийн аварга Пол Пирс, "Майами”-гийн Жеймс Жонс нар оролцлоо. Тэднээс гадна NBA-ын онооны лидер Кевин Дюрант, "Кливлэнд”-ийн Даньел Гибсон, энэ улиралд холын зайнаас хамгийн олон шидэлт гүйцэтгээд байгаа Дорелл Райт нар орсон ажээ. Эхний шатнаас Дюрант, Райт, Гибсон нар хасагдсан бол Аллен 20, Жонс 16, Пирс 12 оноогоор шигшээд шалгарсан байна. Пирс өнгөрсөн жилийн дүр зургийг давтах дөхсөн бөгөөд эхний дөрвөн цэгийн алаг бөмбөгийг бүгдийг нь оруулан тав дахь цэгийн сүүлийн бөмбөгийг алдсанаар 18 оноо авч чадсан. Түүний дараа Жеймс Жонс шидэлтээ гүйцэтгэж, 20 оноо авсан бөгөөд түүнд Рей Алленг хүлээх л үлдсэн юм. Холын зайн шидэлтийн хаан гэгдэх болсон Рей Рей энэ шатанд тун хангалтгүй шидэж, 15 оноо авчээ. "Бостон”-ы шилдгүүдийг буулгаж авсан Жеймс Жонс тус тэмцээнд анх удаагаа аваргалсан юм.

Атланта холын зайд одтой байлаа

NBA-ын Бүх оддын тоглолтын үеэр болдог Холын зайн шидэлтийн тэмцээнд Стив Смит, Коко Миллер, Эл Хорфорд нарын бүрэлдэхүүнтэй Атлантагийн баг илүүрхлээ. Техас му­жийн баг эхний шатанд 31,8 секун­дэд даалгавраа гүйцэтгэж, гай­хал­тай амжилтын эзэд болсон ч фина­лын шатанд тэдний талбайн голоос шидсэн 18 шидэлт бүгд бү­тэл­гүйтснээр Атланта мужийн багт боломж олгосон юм. Эцсийн шатанд Атлантагийнхан 1:10 минутад баг­таж, даалгавраа гүйцэтгэсэн бө­гөөд хам­гийн чухал даалгавар болох талбайн голоос шидэх тэмцээнд тэд­ний хамгийн сүүлийн буюу 18 дахь шидэлт нь байгаа оножээ. Ингэснээр Атланта мужийн баг түүхэндээ анх удаа 10 жилийн түүхтэй Shooting Stars тэмцээний аваргаар тодорсон юм.
Category: Мэдээ мэдээлэл | Views: 526 | Added by: bill | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
ymsgr:customstatus?%20//bill.do.am%20STATUS%20text